Хакүхо аварга эмчилгээнийхээ завсар эх орондоо ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batsaikhan@montsame.mn
2016-09-27 15:24:27

Аки башёд бэртлийн улмаас зодоглож чадаагүй Их аварга Хакүхо М.Даваажаргал эмчилгээнийхээ завсар эх орондоо ирэхээр болов. Тэрбээр нөгөөдөр Монголд ирнэ.

Өнгөрсөн 7 дугаар сарын башёгийн үед баруун хөлийн эрхий хуруундаа бэртэл авсан ч зүүн хөлнийхээ бэртлийг хүндрүүлэн сэдрүүлсэн нь сүүлийн  барилдаанд нөлөөлжээ. Гэвч их аварга өрсөлдөгчтэйгөө бус гэмтэлтэйгээ барилдаад байв. Хүндрэлтэй байсан ч барилдсаар байсан Хакүхог  эмч нар үзээд 9 дүгээр сарын 8-ны өдөр эмнэлэгт хэвтүүлжээ. Түүний баруун хөлийн эрхий хуруу, зүүн өвдгөнд мэс засал хийжээ. Мэс заслын дараа хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийх зуураа Хакүхо  Монголд ирж 7 хоног амрах аж. Харин энэ хугацаандаа Сүмогийн холбооны дүрмийн дагуу ямар нэгэн олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй юм байна.

Ж.Батсайхан

相关新闻