Нийслэлийн захын хорооллын 5 чиглэлд дунд багтаамжийн 25 автобус явж эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдрөөс нийтийн тээвэр шинэчилсэн маршрутаар зорчиж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хот орчимд 15 чиглэлд 89 автобус үйлчилнэ. Их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын гэр хорооллуудын 5 чиглэлд дунд багтаамжийн 25 автобус явж, нийт 74 чиглэлд 1075 автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн юм.
Өнөөдрийн байдлаар иргэд
нийтийн тээврээр өмнөх “Улаанбаатар смарт” компанийн картаар хэвээр зорчиж
байна. Нийтийн тээврийн зорчих хөдөлгөөний мэдээллийг imap цахим хаягаас гар утсаар авч болно. Иргэд дээрх холбоосоор
нэвтэрч автобусны чиглэлийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох
боломжтой юм байна.
Шинээр “Номад Жеографик”
компани энэхүү мэдээллийг цахим системд суулгасныг Нийслэлийн нийтийн
тээврийн газраас мэдээлж байна. Зорчих тарифыг НИТХ ирэх 7 хоногт буюу
нэгдүгээр сарын 25-нд хуралдан шийдэх юм.
Шийдвэр гартал иргэд нийтийн тээврээр хуучнаараа 500
төгрөгөөр зорчино. Мөн 30 минутын дотор дамжин суухад хөнгөлөлт эдлэх
нөхцөл хэвээр үргэлжлэх юм.
Нийтийн
тээврийн дахин төлөвлөлтийн шинэ чиглэлүүдийн зураглал: