АРХАНГАЙ: Нийт нутгаар 3-24 см цасан бүрхэцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-22 12:53:30

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийт нутгаар цасан бүрхэцтэй байна. Урд шөнө Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Батцэнгэл, Булган сумын нутгаар 0.2-0.3 мм цас орлоо.


Аймгийн УЦУОШТ-өөс аймгийн цасан бүрхэцийн зургийг энэ сарын 20-ноор гаргажээ. Архангай аймаг 19 сумтай.


Цэцэрлэг, Эрдэнэбулган, Өндөр-Улаан сумын нутаг харьцангуй цасан бүрхүүл бага буюу 3-9 см байна. Харин Цахир, Хангай, Тариат, Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл, Төвшрүүлэх сумд 16-24 см зузаан цасан бүрхэцтэй байна. Бусад сум 10-15 см цастай байна хэмээн цаг уурын харуулаас мэдээлж байна.


Гэсэн хэдий ч сумдад ажиллаж буй сумын ЗДТГ болон малчдаас мэдээллийг ирүүлж байна. Сумдаар цас ойрхон давтамжтай орсноос тал газартаа 35-45 см, хунгар газар нь 70-80 см зузаан цастай байна. Хаагдсан зам давааг чөлөөлөх, малчдын зорчих замыг гаргах ажлууд үргэлжилсээр байгаа юм.



Ирэх өдрүүдэд аймгийн инэхн нутгаар цас орохгүй аж.

相关新闻