ХӨВСГӨЛ: Уралдаанч хүүхдүүдийн шүдийг бүрэн эрүүлжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-23 16:14:18

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын Шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Дэлтэй цэнхэр морин спорт уяачдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.


Тус санамж бичигт уяачдын болон уралдаанч хүүхдүүдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр тодорхой үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.


Энэ хүрээнд уралдаанч хүүхдүүдийг шүдний үзлэг, эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулж, зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.  

Цаашид хаврын уралдаан эхлэхээс өмнө хүүхдүүдийг дахин үзлэгт хамруулж тодорхой үе шаттай эмчилж, амны хөндийг эрүүлжүүлэхээр зорьж байна гэдгийг МШМХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батсайхан хэллээ.


Хөвсгөл аймгийн хэмжээнд Дэлтэй цэнхэр морин спорт уяачдын холбоонд бүртгэлтэй 2000 гаруй уяач, 1400 гаруй уралдаанч хүүхэд байдаг ажээ.

 

相关新闻