Монголын уртын дуучид Францад аялан тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-24 09:44:56

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Францын дөрвөн хотод Монголын урлагийг сурталчлах бэсрэг уртын дуучдын "Тал нутгийн мелизм" аялан тоглолт өнөөдөр эхэлнэ. Тодруулбал, Парис, Ноонт, Лион, Убань хотод өнөөдрөөс эхлэн ирэх сарын 3-ныг хүртэл зохион байгуулна.


Уг тоглолтыг “Нүүдэлчин зам” холбооноос зохион байгуулж буй бөгөөд уртын дуучин Х.Эрдэнэцэцэг, Г.Энхбаатар, хөгжимчин Д.Эрдэнэболд, Д.Мандахжаргал, “Тэнгэртэн” хамтлаг оролцох ажээ. Эхний тоглолт өнөөдөр “Анжерс Нант” дуурийн театрт нээлтээ хийнэ. Харин удаах тоглолт нь энэ сарын 26, 27, ирэх сарын 3-нд болох хуваарьтай байгаа юм. Энэхүү тоглолт нь гадаадын иргэдэд уртын дууг бүтнээр нь сонсгож, тайлбарлан сурталчлах, монгол ардын уламжлалт сонгодог урлагийг бүрэн эхээр танилцуулах юм байна.


“Нүүдэлчин зам” холбооноос өмнө нь “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн, “Баавгай болохсон” киноны Франц дахь нээлт, “Шөнийн талд” өв соёлын өдөрлөг, “Монгол дахь гэрэл зургийн хэрэглээ” үзэсгэлэн зэргийг зохион байгуулсан байдаг. 

相关新闻