ДОРНОГОВЬ: Мандахын улаан тэмээг сурталчилна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сумын ЗДТГ-аас “Мандахын улаан
тэмээ”-г сурталчлах ажлыг энэ оны хоёрдугаар сарын 2-нд зохион
байгуулахаар төлөвлөжээ.
Тус наадмаар тэмээний уралдаан, шилмэл ат, буур, ингэ шалгаруулах тэмцээн, сайхан тамээтэй ганган хос, тэмээний ашиг тус, соёлыг харуулсан үйл ажиллагааг зохион байгуулна.
Мандах сум өнгөрсөн жил түмэн тэмээ тоолуулж байсан бол энэ жил 10.6 мянган толгой тэмээ тоолуулсан байна. Мандах суманд Загийн усны хоолойн говь, Галбын говь, Хармагтайн говь зэрэг говийн баянбүрд буй бөгөөд галбын улаан тэмээний үүлдэр удам энэ бүс нутагт байдаг.
Ташрамд дурдахад, Мандах нутгаас Монголын
тэмээчдийн дундаас төрөн гарсан анхны Хөдөлмөрийн баатрын нэг Насангийн Хүрээт,
Хөдөлмөрийн баатар, үхэрчин Наваантаяагийн Цэвэл, Гавьяат малчин, тэмээчин
Д.Гэрэл зэрэг хөдөлмөрийн сайчуул олноор төрөн гарчээ.