Боодол өвсийг 3500-5000 төгрөгөөр авахыг санал болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-28 15:21:56

Хадлан тэжээл бэлтгэх ажил Дорноговь аймагт үргэлжилж байна. Албаныхан аймгийнхаа аюулгүй нөөцийн өвс бэлтгэх ажлын хүрээнд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ  аймагтай  холбогдож өвс, тэжээл нийлүүлэх иргэн, аж ахуй нэгжүүдээс үнийн санал авчээ.

Аймгийн ХХААГ-аас  гаргасан мэдээллээс үзэхэд боодол өвсийг Хэнтий аймгийн Баянхутаг сумаас очиж авсан тохиолдолд 3500 төгрөгийн төлбөр төлнө. Харин Сүхбаатар аймгаас Сайншандад татан авчирсан өвсийг 5000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Хадлан тэжээл бэлтгэгчид орон нутгийнханд иймэрхүү үнийн санал тавьжээ. Албаныхан өөр хэд хэдэн газартай холбогдож үнийн санал авч байгаа аж. 

Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Даланжаргалан сумын ЗДТГ-аас 1 иргэнд сум хөгжүүлэх сангаас  20 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон бөгөөд тухайн иргэн Сүхбаатар аймагт хадланд гарч 10 тонн хадлан бэлтгэв. Мөн Иххэт сумын “Баянхэт” хоршоо Хэнтий аймгийн Баянхутаг сум руу хадланд гараад байна.

Х.Эрдэнэбулган

相关新闻