ДОРНОГОВЬ: Сүргийн бүтцэд хонины эзлэх хувь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-31 16:55:13

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 31  /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Дорноговь аймаг 2.2 сая толгой мал тоолуулсан нь өмнө оныхоос 21.1 хувиар буурсан байна.


Харин сүргийн бүтцэд хонь 43.5 хувь, ямаа 42.0 хувь, адуу 7.5 хувь, үхэр 4.7 хувь, тэмээ 2.4 хувийг тус тус эзэлж буй. Өмнөх онтой харьцуулахад ямааны эзлэх хувь 2.0 пунктээр буурч, адууны эзлэх хувь 0.5 пунктээр, үхрийн эзлэх хувь 0.2 пунктээр, хонь 0.7 пунктээр, тэмээ 0.6 пунктээр тус тус нэмэгджээ.

相关新闻