УГЗ Ц.Чулуунбаатар “Амьдралын бэлэг” -ээ задална
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУГЗ, "Харанга" хамтлагийн гишүүн, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат "Амьдралын бэлэг “Chuka&Friends амьд тоглолтоо ирэх сарын 7-8-нд UB Palace-ын концертын их танхимд үзэгч, сонсогчдодоо хүргэнэ.
Тэрбээр хөгжмийн урлагт зүтгэсэн 40 орчим жилийн хугацаанд олон сайхан дуу зохиож, амилуулсан билээ.
2013 онд тэрбээр "Chuka & friends Содон аялгуу” амьд тоглолтоо хийж байсан бол энэ удаа шинээр гаргасан "Амьдралын бэлэг", "My street" цомогт орсон болон олны хүртээл болсон хит дуунуудаа рок попын уран бүтээлчидтэй хамтран тоглох юм.
Тоглолтод МУГЖ Б.Сарантуяа, дуучин С.Наран, А.Хишигдалай, Б. Маралжингоо, Б.Баярцэцэг, Т.Дэлгэрмөрөн, Freezone, Guys, 3 охин хамтлаг ая дуугаа өргөнө.
Тоглолтын ерөнхий продюсерээр Ц.Чулуунбат, гүйцэтгэх продюсерээр М.Болд найруулагчаар Н.Халиун нар ажиллаж байна.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ