“Мөрөөдлийн театр”-ын шинэ жүжгээр үзэгчдэдээ бэлэг барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-15 11:02:32

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. “Мөрөөдлийн театр”-ын нэгэн шинэ уянгын жүжиг ирэх сараас үзэгчдийн хүртээл болно.


Тодруулбал, ирэх сарын 1-нээс Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Тод хувцастай эмэгтэй” уянгын драмын жүжиг МҮЭСТО-ы тайзнаас үзэгчдэд хүрнэ. Тус жүжигт Соёлын тэргүүний ажилтан Л.Сөрөлт, Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Б.Баттулга буюу Батушка, Ц.Алдармаа, Х.Намуун, Ч.Баярмаа нар тоглож байгаа юм.


Амьд хэрнээ үхсэн мэт үл анзаарагдах хүмүүс байхад

Амьдралаас явсан ч амьд мэт тод үзэгдэх хүн байх юм.

Та бидний дунд үл анзаарагдан амьдрах хэрнээ тод өнгөтэй хүмүүсийг бид мэдэх билээ үү.

Баяр жаргал, бузар булай, үнэн шударга, худал хуурмаг сүлэлдсэн хүний эрээнд орчлонд хүнээрээ байсан хүмүүс л тод өнгөтэй.

Алдаж онодог, хөөсөрч бялхдаг, үгүйрч хоосордог хүний энэ орчлонд ээж үргэлж тод, үргэлж хүнлэг, цаг ямагт хайр цацруулсаар байдаг.


Энэхүү дүрслэлийг үзэгчид “Тод хувцастай эмэгтэй” жүжгээс үзэх боломжтой. Жүжгийн тасалбар 30000-60000 төгрөгийн үнэтэй байна.

Тэд өнгөрсөн онд Ц.Балдоржийн зохиолоос сэдэвлэсэн “Шөнө буусан аадар” жүжгийг олны хүртээл болгосон юм. 



相关新闻