Жүжигчин Б.Амарсайханы ээлжит бүтээл "Орлон тоглогч"
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Жүжигчин Б.Амарсайханы бичиж, найруулсан “Орлон тоглогч” олон ангит кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
Сэтгэлзүйн драм төрлийн эл киног “17” продакшн “Voo”-тай
хамтран бүтээсэн байна. Киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан, Ч.Очгэрэл,
Э.Билэгтмаа, Б.Ноба, Ч.Түвшинтөгс нар тогложээ. Нийт 16 ангит тус бүтээлийг энэ
сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болгох юм.
Жүжигчин Б.Амарсайхан "Монгол", "Эргэж
ирэхгүй намар" зэрэг бүтээлийг үзэгчдэд хүргэсэн билээ.