“Хүрээ Майдар” дурсгалын зоос гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2022 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монголд орчин цагийн банкны тогтолцоо бий болсны 100 жилийн ойд зориулж, Монголбанк, Зүүн Хүрээ Дашчойлин хийд хамтран “Хүрээ Майдар” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа.
“Хүрээ Майдар” мөнгөн
зоос нь бурхан шашны
сэдэвт хамаарах бөгөөд 1 унц буюу 31.1 грамм жинтэй, 38.61 мм диаметртэй, дэвшилтэт технологиор үйлдвэрлэжээ.
Монголбанкаас түүхт үйл явдал, спортын амжилт, он тоолол, ан амьтан, урлаг соёл, бурхан шашин зэрэг өргөн сэдвээр төрөл бүрийн дурсгалын зоосыг олон улсын шилдэг технологиор үйлдвэрлүүлж, худалдаанд гаргадаг билээ. Зоосны нээлтийн үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүн хамба лам Ч.Дамбажав оролцсоныг төв банк мэдээлэв.