Метроны тасалбар 1000 төгрөгийн үнэтэй байх тооцоо гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-29 15:05:11

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарласан.


Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн талаар танилцуулсан байна. Тасалбарын үнийг 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.  


Улаанбаатар хотод байгуулах метроны шугам Сонсголонгийн уулзвараас Амгалан зах хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доор хийгдэх юм. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17 мянга хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөөд буй.


Өнөөгийн байдлаар, Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Масс тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан байна. 

相关新闻