ДОРНОД: Бэлчээрийн хангамж 50 орчим хувиар илүү байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Зүүн бүс нутагт 100 га бэлчээрт 37 толгой мал ногдож байна. Энэ нь улсын дунджаас есөн толгойгоор, бэлчээрийн даацаар байвал зохих малын тооноос хоёр дахин цөөн гэсэн үг юм.
Зүүн бүсийн бэлчээрийн хангамж манай улсын бусад бүстэй харьцуулахад 50 орчим хувиар илүү байдаг. Мөн өндөр ашиг шимтэй нутгийн шилмэл омгийн малын удам сайтай. Энэ мэтчилэн мал аж ахуй, хөдөө аж ахуйн чухал хүчин зүйлүүдийг харьцуулж үзвэл, зүүн бүс нутаг бэлчээрийн био бүтээмжээр бусад бүстэй харьцуулахад 50 гаруй хувиар дээгүүр байгаа юм.
Өвс бэлчээр сайтайн хэрээр сүүлийн жилүүдэд
олон малын хөлд дарагдаж, зарим хэсгээрээ бэлчээрийн доройтол, цөлжилтөд өртөж
болзошгүй байна. Тиймээс Дорнод аймгийн удирдлага энэ эрсдэлээс хамгаалахын
тулд малын хөлийн татварын бодлогоор бэлчээр хөрсөө хамгаалж авч үлдэх нь
зүйтэй гэж үзэж байна. Цаашид бэлчээрийн доройтолд өртөж буй бүс
нутагт татварын хувь хэмжээг өндөр, харин бусад бүс нутагт уян хатан татварын
бодлого баримтална.
Ulaanbaatar