УИХ-ын чуулганы маргаашийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлт маргааш болно.
Чуулганы хуралдаан
10.00 цагт товлогдсон бөгөөд хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх ажээ. Тодруулбал,
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл /хаалттай/
-“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эдийн засгийн хамтын
ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын
амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын
зөвлөмжийн талаар мэдээлэл сонсох юм байна.