ӨНӨӨДӨР: УИХ-ын хаврын чуулган нээгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 15-ны баасан гарагт
болох зарим үйл явдлын тойм:
-Төрийн ордонд: УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ.
-Беларусь улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник манай улсад айлчилж байна.
11.00
цагт: ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик
үзүүлэлтийг танилцуулна.
11.00 цагт: МҮЭХ-нд: Гурил болон зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний
үндэслэлгүй үнийн өсөлт болон эмийн үнэ, чанарын талаар МҮЭХ-ноос санал шаардлага хүргүүлэх
хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 9936-4224, 9511-5380.
“ЗМ”
сонины мэдээллийн төвд:
11.00 цагт: Газар тариалан
эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчид гурилын татвартай холбоотой асуудлаар
мэдээлэл хийнэ.
11.30 цагт: “Иргэний Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Сүхбаатарын талбайд суулт хийх болсон тухай мэдээлнэ.
17.00 цагт: “Блью Мон”- төвд: Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгээр уран бүтээлч Э.Сүндэрьяа болон Э.Тайчар нарын "Цагаан
уул цэцгийн улс” гэрэл
зургийн үзэсгэлэн нээгдэнэ.
Үзэсгэлэн Монгол, Швейцарь улсын хооронд дипломат харилцаа тогтоосны
60 жилийн ойд зориулан, 3-р сарын
15-23-нд гарна.
-Төрийн албаны энэ оны эхний улирлын ерөнхий шалгалт орон даяар үргэлжилж байна.
-Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах (Зайсан дахь) төвд: Хог хаягдлын менежментийн талаар хэлэлцүүлэг болно.