Армийн "олимп"-оос хоёр дахь мөнгөн медаль авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТАрмийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Мүнген хотод болж байгаа. Манай армийн "Алдар" спорт хорооны тамирчид хоёр дахь мөнгөн медалиа хүртлээ.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан манай тамирчин А.Батсуурь хоёр дахь медалийг хүртэж, медалийнхаа буухиаг үргэжлүүлж байна. Дэлхийн 117 орноос энэ амжилтаараа манай тамирчид 11 дүгээр байрт явна. Тэмцээн энэ сарын 12 хүртэл үргэлжлэх юм.
Ж.Батсайхан
注释