Үнэт цаасны арилжаагаар 104 сая  төгрөгийн гүйлгээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-03 17:47:36

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II болон “III” ангилалд бүртгэлтэй 14 хувьцаат компанийн нийт 40 541 ширхэг хувьцаа арилжсан байна.

Мөн 911 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжиж нийт 104 сая 169 514 төгрөгийн гүйлгээ хийлээ.
Мөн өдөр "MSE ALL" индекс 815.75 нэгж болж 0.45 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 374 тэрбум 698 сая 507 844 төгрөг болсон байна.

Б.Заяа 

相关新闻