Монголын багш нарын 8 дугаар их хурал эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Монголын Багш нарын 8 дугаар их хурал" албан ёсоор Төрийн ордонд өнөөдөр эхэлж байна.
Тус их хуралд 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон 1200 багш Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол болон насан туршийн боловсрол, Мэргэжлийн болон техникийн боловсрол, Дээд боловсрол гэсэн 4 салбар хуралдаанд оролцох юм.