Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо, “Премьер спортс нэтворк” сувагтай хамтран зохион байгуулдаг үндэсний “Алтан цом”-ын төлөөх шигшээ найман багийн барилдаан өнөөдөр эхэлнэ.
Хасагдах шатны эхний барилдаанд Архангай аймгийн багтай Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээнийхэн зодоглох юм. Ялсан баг аяллаа үргэлжлүүлэх бол ялагдсан ч тэмцээнээ дуусгана. Барилдаан 19:45 цагт эхлэх хуваарь гарчээ.
Тэгвэл маргааш Өвөрхангайн
эсрэг Өмнөговь, 18-нд Увстай Говьсүмбэр, 19-нд Ховд-Баян-Өлгий аймгийн багтай
барилдсанаар шилдэг дөрвөн багийн нэр тодрох юм.