Хураагдсан автомашиныг дуудлага худалдаагаар борлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-05 12:30:52

Гаалийн ерөнхий газраас 10 дугаар сарын 13-нд автомашины нээлттэй дуудлага  худалдаа зохион байгуулах юм байна. 

Гаалийн хууль тогтоомж зөрчсний улмаас хураагдаж, улсын орлого  19 автомашиныг дуудлага худалдаагаар борлуулах аж. Нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдыг энэ сарын 13-нд 8.30 цагаас бүртгэж, 9.30 цагт дуудлага худалдаа эхэлнэ хэмээн Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.  

Дуудлага худалдаанд 1997-2006 онд үйлдвэрлэсэн "Volkswagen", "Toyota", "Nissan"-ы автомашинуудыг 360 мянгаас 9 сая хүртэл төгрөгөөр худалдах суурь үнийг тогтоожээ.

 Б.Заяа

 

相关新闻