ӨНӨӨДӨР :"Морин хуур" Үндэсний анхдугаар чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-05-07 05:48:52

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 7-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, түр хороод хуралдана.

09.00-14.00 цагт: “Туушин” зочид буудалд: ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар ерөнхий чуулганыг Соёлын яамнаас  зохин байгуулна. Утас: 9990-4632.

10.00 цагт: Төрийн ордны Их танхимд: "Морин хуур" Үндэсний анхдугаар чуулган болно. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, чуулганаар "Соёлын салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилт", "Морин хуур ба хөгжмийн зохиолчдын уялдаа холбоо", "Морин хуур урлал, түүнийг тойрсон асуудлууд", "Морин хуур-Өнөөгийн байдал" үндсэн 4 илтгэл тавигдана.

11.30 цагт: СЕХ сонгуулийн саналын хуудас болон цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 9912-2141.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ДХИС-аас Ерөнхийлөгчийн нэрэмжит СОНСОГЧИЙН АЛДАР ГАРДАН ТУЛААНЫ талаар мэдээлнэ.

11.30 цагт: Байгаль орчны ТББ-ууд мэдээлэл хийнэ. Утас:8872-4869.

12.30 цагт: “Эрэл” группын ерөнхийлөгч Б.Эрдэнэбат хэвлэлийн хурал зарлажээ. 

15.00 цагт: ОХУ-ын ЭСЯ-нд: 2009 оноос зохион байгуулж буй олон улсын "Торгоны зам" авто ралли уралдааныг 2024 онд Монгол-Орос хоёр улсын Засгийн газар өргөтгөссөн маршрутаар хамтран зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 9974-9024.

15.00 цагт: Монголын Хүүхдийн ордонд: “Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд” сургалт, уулзалттай. 

-“Холидэй Инн” зочид буудалд: Аялал жуулчлалын зочлох үйлчилгээний ажилтнуудад зориулсан сургалт, уулзалт болж байна.

-Татварын 7 хоног болж байна. 

-“Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургалт Дорнод аймагт эхэлнэ.

-Нийслэлд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нэмж 34 байршилд зохион байгуулж байна. 

Соёл урлаг:

-Морин хуурчдын Үндэсний чуулган болно.

-Дүрслэх урлагийн долоо хоногийн “ART WEEK-2024” үзэсгэлэн гарч байна. Утас:992-41885.

-Д.Сүхбаатарын талбайд: “Монгол гэр” үзэсгэлэн үргэлжлэн гарна. 







相关新闻