Улаан талбайд “Алтан намар”яармаг худалдаа  үргэлжилж байна  

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2016-10-06 11:25:46

Жил бүрийн 10 дугаар сард Оросын нийслэл Москва хотноо “Алтан намар” хөдөө аж ахуйн яармаг худалдаа ажилладаг уламжлалтай. Яармагийг Москва хотын Засгийн газар, Оросын Хөдөө аж ахуйн яамтай хамтран зохион явуулдаг юм.

Энэ удаагийн “Алтан намар” Москвагийн 49 газарт болж байгаа бөгөөд энд   амт шимтэй, байгалийн ориг, аюулгүй  төрөл бүрийн хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнийг дэлгэн худалдаж байна. Яармагийн эхний гурван өдөр эдгээр захуудад нийт 1,6 сая иргэд болон жуулчид иржээ. Тэдний 100 мянга орчим нь  Москавгийн Улаан тайлбан  яармаг дээр иржээ. Энд ёстой л  түм түжигнэж , бум бужигнаж байна. Худалдагчид зарагдсан бүтээгдэхүүнээ  дөнгөж  сэлбэж тавьтал, дараагийн худалдан авагчид  шил дараалан дугаарлаж харагдана.   

“Яармагт хүрэлцэн ирэгсэд нийт 180 тонн төрөл бүрийн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн худалдаж авчээ. Төв талбайнуудад тусгайлан зассан “Загас, мах”-ны  лангуугаар  нийт 20 тонн мах , махан бүтээгдэхүүн борлуулаад байна” гэж Москва хотын Худалдаа, үйлчилгэний газрын тэргүүн Алексей Немерюка сурвалжлагчид ярьлаа.

Худалдаа наадмыг зохион байгуулагчид энэ удаа  нийслэл хотын иргэдэд  хямд төсөр үнэтэй , чанартай хүнсний  бүтээгдэхүүнүүдийг шууд фермерүүдээс нийлүүлж буйгаараа онцлогтой юм.

Орос улсын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачевын яриагаар, “Мах, махан бүтээгдэхүүний” долоо хоног эхэлсэн үеэс хойш  20 гаруй мянган тонн бүтээгдэхүүн зарагдаад байгаа аж. “Яармагийн зочид идэвхтэй худалдан авч байгаа учраас худалдагчид ч барааныхаа төрлийг байнга шинэчилж байна. Ингэхэд боломжийн үнэтэй  чанартай бараа бүтээгдэхүүн худалдаж авах гэсэн хэн бүхэнд  нөөц хангалттай  байгаа. Түүнээс гадна бид Москвагийн иргэддээ зориулж “Бяслагны өдрүүд”, “Загасны  долоо хоногийг” зохион явуулж байна. Энэ бүгд нь москвагийн иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа гэдэгт   итгэлтэй байна “гэж ноён  Ткачёв ярьжээ Москвагийн “Алтан намар” 10 дугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ.

 

А.Огторгуймаа     

相关新闻