Монголбанк 7.8 сая ам.доллар худалдан авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгуулж, 2281.50 төгрөгийн хаалтын ханштайгаар 7.8 сая ам.доллар худалдан авлаа.
Арижлааны банкуудаас 2270.00 төгрөгийн ханшаар 0.2 сая ам.доллар худалдан авах, 2279-2281.50 төгрөгийн ханшаар 7.8 сая ам.доллар худалдах, 338-339 төгрөгийн ханшаар 2 сая юань худалдан авах ирүүлжээ. Монголбанк саналуудыг судалж үзээд, 7.8 сая ам.доллар худалдан авчээ.
Мөн өдөр банкууд 9 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк биелүүлээгүй юм.
Ч.Ариунболд