ХӨВСГӨЛ: Даль цэцэглэх цагаар
ФОТО МЭДЭЭ![](/files/66416ba4aedbf.png)
Мөрөн, 2024
оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд “Далийн баяр-2024”
боллоо.
Далийн баярыг сонирхох иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж энэ жил 4000 гаруй иргэн зорин иржээ.
Далийн ягаан цэцэгсийн амарч суух нь эрүүл мэндэд тустай гэдэг ч хамгийн гол нь хүмүүс тансаг сайхныг таван мэдрэхүйгээрээ бүрэн мэдрэн өөдрөг сэтгэлтэй болж, эерэг энерги хуримтлуулдаг. Хүний бие махбодыг тайвшруулах ядаргаа тайлах, дархлаа сэргээх, сэтгэл тайтгаруулах, тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах ач тустай гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа.