ДАРХАН-УУЛ: Шарын гол сумын гурван цэцэрлэгийн хүүхдүүд "Шимт" хөтөлбөрт хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-13 21:46:13

Дархан, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Шарын гол сумын гурван цэцэрлэгт аймгийн ИТХ-ын ажлын албанаас Steam буюу "Шимт" хөтөлбөрийн сургалтын цогц хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө. Тавь гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн уг хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнээр тус сумын 14,17,19 дүгээр цэцэрлэгийн 450 орчим хүүхэд багачууд хичээллэх аж.




Улсын хэмжээнд 150 гаруй цэцэрлэгт хэрэгждэг бол Дархан-Уул аймагт нэг цэцэрлэгт ашиглагддаг тус хөтөлбөр ийнхүү гурван цэцэрлэгээр нэмэгдлээ.




STEАM гэдэг нь Science, Technology, Engineering, Art and Mathematics буюу ШИМТ+(Шинжлэх ухаан, иженерчлэл, математик, технологи + сэтгэлгээ ба гоо зүй) гэсэн үгний товчлол ажээ. Энэ нь асуудлыг шинжлэн судлах үйлдэхүй, математик хандлагад суурилан судалж дизайн сэтгэлгээний дээд түвшинд шийдэл гаргах мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьдог аж.




Уг сургалтын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх мониторинг судалгааг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчид болон үндэсний сургагч багш нар 15 аймгийн 60 сургууль, нийслэлийн 27 сургууль нийт 87 сургуульд явуулжээ. Судалгааны үр дүнд Шимт сургалтад хамрагдсанаар сурагчдын багаар ажиллах болон бүтээх чадвар, логик, техник сэтгэлгээ нэмэгдэх хандлагатай гэж дүгнэсэн аж. Мөн багш нарын хувьд хамтран ажиллах байдал, сурагчдаа ойлгож таних чадавх эрс өссөн гэж хариулжээ.




Сургалтын арга зүйн хувьд бүтээл хийж, бусадтай харилцах, асуудал шийдвэрлэх, өөрийгөө хөгжүүлэхэд идэвхтэй байх, аливаад хариуцлагатай хандах зэрэг чадварыг эзэмшиж, гараар мэдэрч гүйцэтгэх, бодит асуудлыг шийдвэрлэн суралцах боломжтой гэж  цэцэрлэгийн багш нар онцлов. 

相关新闻