“Цагаан уул-2016" наадмын хоёрдугаар шатанд 26 найрагч тунав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2016-10-06 17:27:25

Монголын Залуучуудын холбооноос Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн жилийн ойг тохиолдуулан хайрын шүлгийн “Цагаан уул-2016"  наадмыг 18 дахь жилдээ өргөн хүрээнд зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд тус наадам 3 үе шаттай болж байгаа бөгөөд өнөөдөр нэгдүгээр шатны шалгаруулалтыг явууллаа. Наадамд Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 99 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 26 найрагч хоёрдугаар шатанд тунаж үлдсэн байна. 

Эдгээр яруу найрагч маргааш МҮОНТ-ийн “Студи-600”-д шүлгээ унших юм. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг МҮОНТ-ийн “Студи-600”-аас анх удаа шууд дамжуулан хүргэх гэнэ.

Наадмыг зохиолч, яруу найрагч  Б.Галсансүх, шүүгчдээр "Болор цом" наадмын тэргүүн шагналт,   яруу найрагч Л.Моломжамц, МЗЭ-ийн бодлого зохицуулалтын албаны дарга Н.Пүрэв, "Болор цом" яруу найргийн дэд байрын шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Болорцэрэн нар шүүн тунгаах юм. Мөн Хяналтын шүүгчээр МЗХ-г төлөөлж Удирдлага төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга Б. Эрдэнэбат ажиллах аж. 

 Наадмын хоёрдугаар шатанд шалгарсан найрагчид:

1. Х. Алагаа 

2. Б.Алтанхуяг 

3. Б. Ариунжаргал 

4. Б. Бат-Ууганбаяр

5. Т. Батсүмбэр-Уул

6. З. Батхуяг

7. У. Баярсайхан 

8. Г. Болормаа 

9. Э. Гантулга 

10. Т. Дарханхөвсгөл 

11. Б. Жамбалдорж

12. Д. Майцэцэг 

13. Н. Минжинсайхан

14. Г. Мөнхбаатар 

15. Г. Мягмарсүх 

16. У. Намуундарь

17. С. Начин 

18. Т. Наранхүү

19. В. Нэргүй 

20. Ч. Ренчиндорж

21. Д. Сосорбарам 

22. А. Сүглэгмээ 

23. Н. Уранжаргал 

24. Б. Хургаа 

25. Д. Цогбадрах 

26. М. Янжиндулам нар маргааш шүлгээ дуудна.

Б.Туул

相关新闻