Банк, санхүүгийн чиглэлээр мэдлэг олгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанкнаас “Гадаад валютын санхүүгийн үүсмэл хэрэгслүүд, түүний хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтанд арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хамруулав. Санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашигласнаар зах зээлд оролцогчдыг валютын ханшийн эрсдлээс хамгаалах, тэдгээрийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн удирдлага, санхүүгийн төлөвлөлт сайжрах, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал нэмэгдэх зэрэг ач холбогдолтой юм байна. Түүнчлэн энэ удаагийн сургалт нь Санхүүгийн үүсмэл хэрэгслийн тухай онолын болоод практик ойлголт өгөх, үүсмэл хэрэгсэл ашиглахын ач холбогдлыг таниулахад чиглэжээ.
Б.Заяа