Төвбанк 7.8 сая ам.доллар худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-07 12:15:17

Өчигдрийн арилжаагаар Монголбанк 2281.50 төгрөгийн хаалтын ханштайгаар 7.8 сая ам.доллар худалдан авсан байна.

Тодруулбал банкууд 2270.00 төгрөгийн ханшаар 0.2 сая ам.доллар худалдан авах, 2279.00-2281.50 төгрөгийн ханшаар 7.8 сая ам.доллар худалдах, 338.00-339.00 төгрөгийн ханшаар 2.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Своп, форвард арилжаагаар банкууд 9.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк  биелүүлээгүй байна.

相关新闻