“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль гурав дахь жилдээ болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг гурав дахь жилдээ зохион байгуулна.
Соёлын сайд Ч.Номин, "Монгол Улс нүүдлийн соёлын өвийг өнөөдрийг хүртэл хадгалсан цөөн улсын нэг билээ. Тиймээс соёл иргэншлийн үндэс язгуур болсон нүүдлийн соёлыг дэлхий нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Энэ жил "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд 30 гаруй улсыг оролцуулж, өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна" гэв.
Тэрбээр фестивалийг зохион байгуулахад шаардагдах дэд бүтэц, зам, эрчим хүч, био ариун цэврийн байгууламж болоод аянга зайлуулагч зэргийг суурилуулах асуудлаар Налайх дүүргийн удирдлагуудтай ярилцжээ.