ДОРНОГОВЬ: Байгалийн баянбүрд Загийн ой

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-06-04 10:02:05

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 4  /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн болон түүхийн дурсгалт газраас цувралаар хүргэж байна.


Энэ удаа Улаанбадрах сумын нутагт байдаг Хар заг, Цагаан элс орчмын үзэсгэлэнт байгалийг онцлов. Улаанбадрах сумаас баруун хойд зүгт, Сайншандаас урагш 60 орчим км-т байх Загийн ой нь зэрлэг ан амьтдын идээшин амьдрах боломжийг хангасан говийн нэгэн өвөрмөц өнгө төрхийг агуулсан газар юм. Энд говьд ургадаг хар заг их хэмжээгээр ойн төгөл болон оршино.Зарим газраа тэмээний бөхнөөс өндөр ургасан загтай таарна.