Улаанбаатар-Прага чиглэлд ирэх сараас шууд нислэг үйлдэж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-06-10 13:38:59

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” компани Улаанбаатар-Прага чиглэлд ирэх сараас шууд нислэг эхлүүлэхээр болов.


ЗТХЯ-наас агаарын тээврийн салбарт “Хямд тийз-хүртээмжтэй нислэг” зорилт дэвшүүлж, олон улсын болон дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч буй. Энэ хүрээнд “Изинис Эйрвэйз” компани 2024 оны7 дугаар сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Прага чиглэлд долоо хоногт 2 удаа буюу лхагва, бямба гарагт нислэг үйлдэхээр болов.


“Изинис Эйрвэйз” компани Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-нд гишүүнээр элсээд байна. Тодруулбал, тус компани өнгөрсөн 7 хоногт Дубай хотноо болсон IATA-ны 80 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр тус холбооны гишүүнчлэлийн гэрчилгээг гардан авчээ.





相关新闻