Цаг агаарын мэдээллийг гар утасны мессежээр шуурхай хүлээн авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-16 15:39:57

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Амьдардаг аймаг, сумынхаа болоод аялж, амарч зугаалж буй нутаг, орныхоо цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утасны мессежээр шуурхай хүлээн авах боломжтой.


Мэдээлэл авах хүсэлт гаргахдаа 130-105 дугаарт мессеж илгээх юм. Мөн код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг http://sms2.nema.gov.mn/ сайтаас хүлээн авч болно. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөжээ.

相关新闻