Тушаасан алтны хэмжээ өнгөрсөн сард 13.7 тоннд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-10 15:42:12

Монголбанк сүүлийн үеийн статистик тоон үзүүлэлтийг үндэслэн 2016 оны эцэст  алт тушаалт өсөлттэй гарна хэмээн тооцжээ.

Тодруулбал 9 дүгээр сард тушаасан алтны хэмжээ 13.7 тоннд хүрсэн байна.  Ингэснээр өнгөрсөн оны мөн үеэс алт тушаалт 34 хувиар өсчээ. Монголбанкинд тушаасан алтны тоон мэдээллээс үзвэл 1990 оноос алт тушаалт тодорхой хэмжээгээр нэмэгдсээр 2005 онд хамгийн өндөр түвшинд буюу жилийн 15.23 тонн алт худалдан авчээ.

 2006 оны 6 дугаар сараас “Зарим төрлийн бүтээгдэхүүнд үнийн өсөлтийн албан татвар ногдуулах тухай хууль” үйлчилж алт, зэсийн үнийн өсөлтөөс 68 хувийн албан татвар авах болсон нь алт тушаалтыг огцом бууруулсан. Харин  2014 онд “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт орууснаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлсэн хэмээн Монголбанкнаас тодотголоо. 

 Б.Заяа

 

 

相关新闻