ГОВЬ-АЛТАЙ: 700 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-07-02 14:44:33

Говь-Алтай, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ жил 700 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. 


2024 оны элсэлтийн шалгалт долоодугаар сарын 4-7-ны хооронд улс орон даяар нэгэн зэрэг болох ба Говь-Алтай аймгийн шалгуулагчид Есөнбулаг сумын лаборотори нэгдүгээр сургууль дээр болох юм. 


Шалгуулагч хуваарийн дагуу шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байхыг Говь-Алтай аймгийн БШУГ-аас анхаарууллаа.

相关新闻