ДОРНОГОВЬ: Монголын анхны задгай усан бассейн

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-07-04 12:46:38

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 4  /МОНЦАМЭ/. Монголын анхны задгай усан бассейн болох Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаянгийн усан бассейн жил бүрийн зургаадугаар сард ажилладаг. Монголын анхны задгай усан бассейныг 1957 онд газрын тосны үйлдвэрийн ажилтнууд Зүүнбаян тосгонд барьжээ.


Тавь гаруй жилийн түүхтэй усан бассейны ус дамжуулах хоолой муудсан ч үе үе засварладаг байна. Урт нь 50 метр, өргөн нь 25 метр, гүн нь дөрвөн метр, хүүхдийн зориулалттай хэсэг 0.5 - 1.45 метр. Харин 2019 онд нефтийн үйлдвэрийн түүхт 70 жилийн ойгоор тус усан бассейныг сэргээн засварлаж ашиглалтад оруулсан юм.