"Багануур" ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ"Багануур” ХК-ийн нэмж гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9 сая 870 287 ширхэг энгийн хувьцааг Хөрөнгийн Биржийн үнэт цаасны бүртгэлээс хассан байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол, Монголын хөрөнгийн биржийн “Бүртгэлийн журам”-ын дагуу дээрх шийдвэр гарчээ. “Компанийн тухай хуулийн дагуу ирэх 11 дүгээр сарын 14-нд "Багануур" ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлажээ.
Б.Заяа