Сарын өмнөөс ам. доллар 65 төгрөгөөр өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдөр Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 2273 төгрөг 59 мөнгөтэй тэнцэж байна.
Харин арилжааны банкууд ам.долларыг 2260-2275 төгрөгөөр худалдан авч, 2277-2278 төгрөгөөр зарж байна. Харин валют арилжааны “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2275 төгрөгөөр худалдан авч, 2276 төгрөгөөр борлуулж байна. Өнгөрсөн сарын мөн үед ам.долларын ханш 2213 төгрөг 18 мөнгөтэй тэнцэж байсан. Сарын өмнөөс 65 төгрөгөөр өсчээ.
Б.Заяа