Сэлэнгэ нутгийн бахархал
ФОТО МЭДЭЭ![](/files/668dd9a13302d.png)
Сүхбаатар,
2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Олны сонирхол татаж, сонорыг мялаах түүхэн
бахархал Сэлэнгэ нутгийнханд олон бий.
Монголын
төрөөс 1932, 1976 онд хүртээсэн Төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн гавьяаны
улаан тугийн хошой одон, 2009 онд Монгол Улсад Атар газар эзэмшсэний 50 жилийн
ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын
одонгоор шагнасан билээ.
Энэ нь Сэлэнгэ
түмний өнгөрсний хийгээд өнөө ба ирээдүйн бахархлын нэг мөн.
Сэлэнгийнхний хөдөлмөрөөр бий болсон эх орны Орхон сортын улаан буудай, Шаамарын алим, зөгийн бал нарийн нарийвтар ноост орхон, хангай, Ерөө үүлдрийн хонь, махны Сэлэнгэ үүлдрийн үхэр, Монголын анхны төрт ёсны улс Хүннү гүрний гол төвлөрөл Сэлэнгэ нутагт байсныг гэрчлэх Мандал сумын Ноён уул дахь Хүннүгийн үеийн булш, хөшөө, дурсгал, археологийн олдвор.
Мөн Баруунбүрэн сум дахь Монголын эртний түүх, соёл урлагийн хосгүй бүтээл бурхан номын ариун дагшин газар “Амар баясгалант” хийд, дэлхийд ховор байгалийн тогтоц бүхий тэгш гадаргын элсэн хөрсөнд ургасан 80.7 мянган га нарсан ой, домогт “Тужийн нарс” гээд Сэлэнгэ нутгийн бахархал цөөнгүй.
![](/files/668dda8772f33.jpeg)
![](/files/668dda89c2b71.jpeg)
![](/files/668dda8b18fec.jpeg)
![](/files/668dda8db39f7.jpeg)
![](/files/668ddaa44fed3.png)
![](/files/668dda979af98.jpeg)
![](/files/668dda8ee85d3.jpeg)
![](/files/668ddaa298f4c.jpeg)
![](/files/668dda918545c.jpeg)
![](/files/668dda9e9a291.jpeg)
![](/files/668dda9029f3a.jpeg)
![](/files/668dda930e3ee.jpeg)
![](/files/668dda947825f.jpeg)
![](/files/668dda98add1a.jpeg)
![](/files/668dda85c89f5.jpeg)
![](/files/668dda96728db.jpeg)
![](/files/668dda9a1f78a.jpeg)
![](/files/668dda9c5ee7a.jpeg)
![](/files/668dda9d6c311.jpeg)
![](/files/668ddaa01cb4f.jpeg)