К.Токаев: Монгол Улс Ази тивийн нэр хүндтэй, идэвх санаачилгатай улс болон хөгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2024-07-13 13:51:56

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев баярын мэндчилгээ ирүүлжээ.


Мэндчилгээнд, “Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай ард иргэдэд Казахстаны иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улс Ази тивийн нэр хүндтэй бөгөөд идэвх санаачилгатай улс болон хөгжиж байна. Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх, эдийн засгаа хөгжүүлэхэд чиглэсэн Таны санал, санаачилга, төлөвлөсөн ажлууд амжилттай хэрэгжихийн ерөөл дэвшүүлье” гэжээ.

相关新闻