Хөрөнгийн бирж 10 тэрбум төгрөгийн гүйлгээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-11 15:44:59

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр "I" "II" болон "III" ангилалд бүртгэлтэй нийт 10 хувьцаат компанийн 33.373 ширхэг хувьцааг борлуулжээ.

Тухайлбал, "АПУ" хувьцаат компанийн 11 мянга 878 ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 410 төгрөг, "Говь" компанийн 284 ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 8800 төгрөгөөр арилжсан байна. Ингэснээр 10 тэрбум 12 сая 358 мянга 410 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Энэ өдөр MSE ALL индекс 812.87 нэгж болж 1.09 хувиар буурсан байна. Харин зах зээлийн үнэлгээ 1 их наяд 401 тэрббум 34 сая 641 мянга 745 төгрөг боллоо.

Ч.Ариунболд

相关新闻