Монголбанк валютын дуудлага худалдаанд оролцсонгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаанд оролцсонгүй.
Өнөөдөр арилжааны банкуудаас 2265.00-2276.51 төгрөгийн ханшаар 17.7 сая ам.доллар, 337.00-339.25 төгрөгийн ханшаар 26.6 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Мөн 11.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирсэн байна. Монголбанк саналуудыг судалж үзсэний эцэст дуудлага худалдаанд оролцохоос татгалзсан байна.
Ч.Ариунболд