Герман-Монголын бизнесийн өдрүүд үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГГерман-Монголын бизнесийн өдрүүд Улаанбаатар хотноо Шангри Ла зочид буудалд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хоёр улсын бизнесийн өдрүүдийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага болон Герман - Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд “Германд үйлдвэрлэв” сэдэвт үзэсгэлэн, форумд олон салбарын тэргүүлэх компаниуд үйл ажиллагаагаа танилцуулан илтгэл тавьж оролцож байгаа бөгөөд өөрсдийн үйл ажиллагаагаа үзэсгэлэнгийн талбайд танилцуулж байна.
Өнөөдрийн хурлыг Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Н.Нацагням нээж, “Эдийн засгийн төрөлжүүлэлт ба Эдийн засгийн өсөлтийг хангах боломж, бололцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Бизнесийн өдрүүдэд Германы талаас 60 гаруй бизнесийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцож үйл ажиллагаагаа таниулан сурталчилж байна.
Д.Өлзий