Үнэт цаасны арилжаанд 14 хувьцаат компани оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-12 19:09:10

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II болон “III” ангилалд бүртгэлтэй 14 хувьцаат компанийн нийт 14 043 ширхэг хувьцааг арилжсан байна.

Мөн 1,008 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжиж нийт 107 сая 514 715 төгрөгийн гүйлгээ хийжээ. Мөн өдөр "MSE ALL" индекс 813.66 нэгж болж 0.10 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 403 тэрбум 764 сая 646 554 төгрөг болсон байна.  

相关新闻