Жүржийн шүүсний үнэ дээд цэгтээ хүрэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА, 2024 оны наймдугаар сарын 27 /TASS/. Ургац алдаж, гол үйлдвэрлэгч орнуудад ургамлын өвчин тархаж байгаатай холбоотойгоор дэлхийн зах зээлд жүржийн шүүсний үнэ түүхэн дээд цэгтээ хүрлээ гэж Оросын “Агроэкспорт” төв мэдээлжээ.
Нью-Йоркийн Тив хоорондын биржийн арилжааны явцад хөлдөөсөн жүржийн өтгөрүүлсэн шүүс нэг фунт нь 5.04 ам.долларт хүрч, түүхэндээ анх удаа таван ам.долларын босгыг давжээ. Сүүлийн дөрвөн долоо хоногт жүржийн шүүсний үнэ 16.13 хувиар, 12 сарын хугацаанд 57.66 хувиар өссөн байна.
Дэлхийн шүүсний 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг Бразил улсад жүржийн ургац алдаж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлжээ.
2023/24 оны маркетингийн жилд дэлхийн ундааны үйлдвэрлэл 3 хувиар буурч 1.5 сая тонн буюу 2019/20 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүрнэ гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас бэлтгэсэн дэлхийн цитрусийн зах зээлийн долоодугаар сарын тойм мэдээнд дурдсан байна.