Монгол Улсад энэ 7 хоногт
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд болох үйл явдлын тойм:
Улаанбаатарт:
8-р сарын 25-наас 9-р сарын 5-ныг
хүртэл: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёлын сургууль, Протек
ХХК-тай хамтран Соёлын төв, ордны дуу, гэрлийн техникчдийг мэргэшүүлэх богино хугацааны
сургалт үргэлжилнэ.
9-р сарын 2-нд: Их дээд сургууль,
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хичээл сургалт эхэлнэ.
9-р сарын 2-нд: Сангийн яамнаас 2025 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийнэ.
9-р сарын 2-нд: Биеийн тамир, спортын улсын хорооны 3
давхарын ёслол хүндэтгэлийн өргөөнд хөнгөн атлетикийн ахмадын
ДАШТ-ээс нэг дор 6 алтан медаль хүртсэн 90 настай Ц.Раднаад хүндэтгэл үзүүлнэ.
9-р сарын 2-нд: Нээлттэй өгөгдөлд тулгуурлан эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх туршилтын загвар /прототайп/ бүтээх "ХАКАТОН" тэмцээний нээлт болно. Утас: 91190988
9-р сарын 2-ыг дуустал: Аймаг,
нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа
үргэлжилнэ.
9-р сарын 3-нд: Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
9-р сарын 3-нд: А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт 19:30 минутаас, Үдшийн цэнгүүн 21 цагаас тус тус жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
9-р сарын 4-нд: Засгийн газрын
ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
9-р сарын 5-ны дотор: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тухайн шатны сонгуулийн хороонд баримт бичгээ хүлээлгэн өгнө.
9-р сарын
7-нд: XMF
2024 “Цэцээ vs Билгээ” тоглолт болно. Утас: 88633643
9-р сарын 7,8-нд: НЗДТГ, Улаанбаатар театр, Улаанбаатар цирк, Монголын уран нугаралтын холбооноос зохион байгуулж буй “Уян тансаг-FLEXIBLE & LUXURY” олон улсын уран нугаралтын тоглолт “Улаанбаатар” театрын тайзнаа болно.
9-р сарын 8-нд: Монгол-Тайланд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Тайландын өдөрлөг” төв талбайд болно.
9-р сарын 8-нд: Монгол Улс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тал нутгийн марафон" олон улсын гүйлтийн тэмцээн Хүй долоон худагт болно.
9-р сарын 11-нийг хүртэл: Монгол,
Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож
байгаатай холбогдуулан Германы RKB уран бүтээлчдийн холбоо, Монголын
Урчуудын Эвлэл хамтран "THIS IS NOW" үзэсгэлэнг дэлгэлээ.
9-р сарын 5-15-ны хооронд:
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл И-Монголиа системээр явагдана.
9-р сарын 16-ныг хүртэл: Халх
голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан
Үндэсний музейд үргэлжилнэ.
9-р сарын 18-ныг хүртэл: “Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжилнэ.
Хилийн чанадад:
8-р сарын 29-нөөс 9-р сарын 8-ныг хүртэл: 17 дахь удаагийн зуны Паралимп Францын нийслэл Парис хотноо үргэлжилнэ. Монголын шигшээ багийн 12 тамирчин өрсөлдөнө.
Орон нутагт:
“Халхын Цогт хунтайжийн хадны
бичээс” уран бичлэг, үзэсгэлэнгийн шалгаруулалт есдүгээр сарын
4-нд Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Дуутын хадны дурсгалт газарт
болно.