Явган зорчигчдод зориулсан лед гэрлэн гарцыг гурван байршилд суурилуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Замын хөгжлийн газраас Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилуулж байна.
Тодруулбал, 1 дүгээр сургууль зүүн урд талын явган хүний
гарц, Төв шуудангийн уулзвар, Гадаад хэргийн яамны уулзварт суурилуулж байна.
Одоогоор цахилгаан
холболтын ажлууд дууссан учир энэ
сарын 23-нд ашиглалтад оруулахыг
НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.