“Маркетеруудын өдөр”-ийг энэ сарын 20-нд тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЖил бүрийн 10 дугаар сарын 20-ныг “Маркетеруудын өдөр” болгон орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос энэ жил 4 дэх удаагаа зохиогдож буй Маркетеруудын өдрийн хүрээнд “Бүтээлч Монгол” уриан дор "Корпорэйт" төвд “Монгол Маркетеруудын Дөрөвдүгээр Чуулган”, “Реклам залгигчдын шөнө”, “Marketer’s Party” зэрэг цогц арга хэмжээ тус тус болох аж.
Арга хэмжээнд бизнесийн байгууллагын эзэд, гүйцэтгэх захирлууд, маркетингийн албаны дарга нар, маркетингийн мэргэжилтнүүд, төрийн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, мэргэжилтнүүд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын захирал, маркетингийн албаны дарга нар, орон нутгийн бизнес эрхлэгчид, маркетерууд оролцох юм байна.
Н.Туяа