Нийт улаанбуудайны 56 хувийг хураан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр 2024 онд улсын хэмжээгээр 349.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 314.7 мянган га талбайд улаанбуудай, 18.9 мянган га талбайд төмс, 18 мянган га талбайд хүнсний ногоо, 91.6 мянган га талбайд малын тэжээл, 130.3 мянган га талбайд тосны ургамал, 7.2 мянган га талбайд жимс, жимсгэнэ, нийтдээ 615.8 мянган га талбайд тариалалт хийсэн байна.
Ургацын урьдчилсан балансаар 465 мянган тонн үр тариа хураах боломжтой аж. Үүнийг ангилбал, 429.1 мянган тонн улаанбуудай, 259 мянган тонн төмс, 210.4 мянган тонн хүнсний ногоо, 64.5 мянган тонн тосны ургамал, 212.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсныг мэргэжилтнүүд ярив.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагийн байдлаар 243.3 мянган тонн үр
тариа хураажээ. Тус бүрээр нь авч үзвэл
226.6 мянган тонн улаанбуудай, 172.25 мянган тонн төмс, 108.04 мянган
тонн хүнсний ногоо, 44.2 мянган тонн тэжээлийн ургамал, 13.9 мянган тонн тосны ургамал хураан авчээ.