Метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтын I шатыг зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-30 13:57:59

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод метро барих төслийг 2024 оноос шуурхай хэрэгжүүлж, төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг нээлттэй зохион байгуулсан.


Улмаар БНСУ-ын “Духуа инженеринг” компани өнгөрсөн долоодугаар сараас метро барих ажлын зөвлөх үйлчилгээг хариуцан хэрэгжүүлж, төлөвлөлтүүдээ боловсруулж байгаа юм.


Энэ дагуу 10-12 дугаар сард барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг зохион байгуулахаар болсон.


Тэгвэл барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг ирэх сарын 3-нд эхлэхээр төлөвлөжээ. Харин барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх юм.  

相关新闻